2024 оны 7 сарын 20, 21-ний өдрүүдэд Baki Cup Championship тэмцээн 4-дахь жилдээ уламжлал болон зохиогдоно. Энэхүү тэмцээнийг гольф анхлан суралцаж буй тамирчдад зориулан зохиож эхэлсэн бөгөөд тэмцээний цар хүрээ, тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ жилийн тэмцээн Америкийн бүх мужууд болон Монголоос оролцох сонирхолтой бүх түвшний тамирчдад нээлттэй болно.

2024 оны 2 сарын урьдчилсан байдлаар оролцох боломжтой тамирчдын Хандикап(Handicap) оноог үндэслэн дараах 3-н группд хувааж байна. Тамирчдын Хандикап(Handicap) оноо тэмцээний өмнө дахин хянагдахаас гадна албан ёсны Хандикап(Handicap) оноотой тулгах, мөн сайжирсан тамирчдын оноог багасгах боломжтой. Тэмцээнээс 30 хоногийн өмнө Хандикап(Handicap) оноог хянаж эцэслэн гаргах бөгөөд онооны өөрчлөлтөөс хамааран тамирчин дээд групп рүү ахиж болно. Тэмцээн зохион байгуулагч тэмцээнд оролцох тамирчдын Хандикап(Handicap) оноог эцэслэн тогтооно.